СУРТАЛЧИЛГАА
01
Үнсэлттэй холбоотой “түүхэн” баримтууд
2013 / 05 / 07

Эр бэлэг эрхтэн хэмжих “хачирхалтай” аргууд

“Порнограф”-ийн тухай таны мэдэхгүй зүйлс
Та бүхэндээ онлайнаар тархсан эр бэлэг эрхтэн хэмжих “хачирхалтай” аргуудын тухай хүргэж байна.

Магад эдгээрийн зарим нь үнэний ортой боловч зарим нь ам дамжин яригдаж ирсэн байж боломгүй аргууд гэнэ.
Гутлын размер
Энэ бол олны дунд хамгийн түгээмэл тархсан ойлголт бөгөөд нэн ялангуяа гутланд дурлагсдын дунд багагүй хэрэглэгддэг арга гэнэ. Эрчүүд ба эмэгтэйчүүдийн аль аль нь гутлын размер ба эр бэлэг эрхтэн хоорондын хэмжилтийг хийхийг оролдож үздэг боловч хоёр эсвэл гурав хувааж үзээд ч ийм яриа гарах болсон нууцыг олж эс чаддаг гэнэ. Тиймээс энэ бол зүгээр л ам дамжсан цуу яриа юм байна.
Эрхий ба Долоовор хуруу
Эр бэлэг эрхтний хэмжээг эрхий ба долоовор хуруу хоорондын зайгаар хэмжиж үзэх энэ аргыг олны дунд нэр хүндтэй сексологичид гаргасан бөгөөд ингэхийн тулд эрхий ба долоовор хуруугаа тэнийлгэн буруу харсан “L” буюу “Г” үсгийг үүсгэх явдал юм. Үүний дүнд эрхий ба долоовор хуруу хоорондын зайг хэмжих ба энэ нь тухайн эр хүний бэлэг эрхтний бодит хэмжээнд тун дөхөж очдог арга гэнэ.
Биеийн өндөр
Дээр дурьдсан гутлын размераар эр бэлэг эрхтний хэмжээг гаргадаг гэдэг шиг туйлбаргүй арга бол биеийн өндөр ба бэлэг эрхтний харьцаа юм. Өндөр хүн том бас урт бэлэг эрхтэнтэй, харин намхан хүн богино бэлэг эрхтэнтэй байна гэдэг ойлголт ташаа боловч сүүлийн үеийн судалгаагаар авч үзвэл эр хүний бэлэг эрхтний хэмжээ ба биеийн өндөр хоорондын харьцаа зарим талаараа дөхөм буюу үнэний ор бий гэлцэх боловч батлагдсан нь үгүй юм.
Арьс өнгө
Дэлхийн улс үндэстнүүдийн аливаа үнэлэмжийг тухайн хүний арьс өнгөөр тогтоон хэлэлцэж эерэг ба сөргийн аль алинаар нь хандах явдал түгээмэл байдаг. Үүний нэг бол хар арьстай эр хүнийх том (5.1 см диаметр, 15.9 см - 20.3 см), харин Азийнх (3.2 см диаметр, 10.2 см - 14 см) дундаж, Кавказчуудынх жижгэвтэр гэх зэрэг ам дамжсан яриа юм. Эр бэлэг эрхтний хэмжээ том жижиг байх эсэх нь арьс өнгөнөөс огт хамааралгүй билээ. Судалгаагаар хамгийн том бэлэг эрхтэнтэй эрчүүдэд Конго улс (18 см), хамгийн богино эрхтэнтэйгээр Хойд Солонгосын эрчүүдийг (9.7 см) нэрлэсэн байна.
Бугуйнаас дунд хуруу
Энэ арга бол маш нууцлаг байсаар ирсэн арга бөгөөд эр хүний хэр урт бэлэг эрхтэнтэй болохыг мэдье гэвэл бугуйнаас нь дунд хурууны үзүүр хүртэл хэмжээд нэг үзэх арга юм. Үүнийг сагсан бөмбөгийн тамирчин Шакиль О’Ниль дээр авч үзвэл түүний бэлэг эрхтний урт 27.94 см урт байх магадлал гарч байсан бөгөөд хэрэв энэ үнэн бол тэрээр эр бэлэг эрхтнээ “тэлээ” болгож бүсэлхийгээрээ зүүх байсан гэжээ.
Хоолойн өнгө
Эр хүний бэлэг эрхтнийг хэмжих олон хачирхалтай арга байхаас энэ дугаарт нэрлэгдэж байгаа нь тэднийг хоолойн өнгөөр нь хэмжих явдал гэнэ. Тэгэхээр бүдүүн “өтгөн” хоолойтой эр хүн бүр том бэлэг эрхтэнтэй, харин хоолой шингэнтэй эр хүнийх жижигхэн гэх ойлголт түгээмэл байх болжээ.
Хөвчрөөгүй үе
Харин энэ аргын тухайд эр бэлэг эрхтэн хөвчрөөгүй үедээ жижигхэн байвал тухайн эр хүний бэлэг эрхтэн жижиг байдаг гэсэн ойлголт хөндөгддөг байна. Гэвч энэ нь ташаа үзэгдэл бөгөөд харин ч эсрэгээрээ хөвчрөөгүй үедээ жижигхэн бэлэг эрхтэн хөвчрөхөөрөө том, харин хөвчрөөгүй үедээ том бэлэг эрхтэн хөвчрөхөөрөө жижигхэн бас сулбагар байдаг гэдэг нь үнэний ортой хэмжээс гэнэ. Мөн шээсээр нь эр бэлэг эрхтний хэр том эсвэл жижиг эсэхийг шинжилдэг гэсэн яриа хүртэл байх ажээ.
Тоон хэл
Үүнд тухайн эр хүний баруун гарын долоовор хурууны уртыг ядам хурууны уртад хувааж гарсан үр дүн нь бэлэг эрхтний хэмжээг тодорхойлох явдал юм. Судалгааг Өмнөд Солонгосын эрдэмтэд явуулсан ба үүний дүнд баруун гарын долоовор хуруу нь ядам хуруунаасаа урт эрчүүд богино бэлэг эрхтэнтэй байдаг гэнэ.
Эрхий хуруу
Эр бэлэг эрхтний уртын хэмжээг гарын эрхий хурууг нь гурав дахин авч үзэхэд мэдэгдэнэ гэх ээлжит нэгэн хачирхалтай арга байх ажээ. Чухам яагаад “гурав” дахин авч үзэх ёстойг тайлбарласан нь үгүй боловч ихэнхи эрчүүд үүнд итгэдэг байна.
Сексийн чиг хандлага
Энэ төрлийн мэдээллүүдээс авч үзэхэд гетеросексуал буюу эсрэг хүйстэндээ татагддаг эрчүүдээс илүү ижил хүйстнүүдэд том бэлэг эрхтэн заяадаг гэнэ. Үүнийгээ батлахын тулд хэмжилт хүртэл хийж үзсэн нь байх бөгөөд ижил хүйстэн эрчүүдийнх 16.51 см, гетеросексуал эрчүүдийнх 14.73 см байсан гэнэ. Гэвч энэхүү мэдээлэлд ямар орны хэр олон эрчүүдээс энэ төрлийн хэмжилтийг хийж өөрсдийн таамаглалаа баталсан эсэх нь тодорхойгүй байсан юм.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
Facebook
Төстэй мэдээ
Санамсаргүй сонгогдсон
Та бидэнтэй нэгдэхийг хүсвэл "LIKE" дараарай.


Баярлалаа!
LIKE" өгснөөр бидний нийтлэлийг цаг тухайд нь авах боломжтой. Баярлалаа!