СУРТАЛЧИЛГАА
01
Эрчүүдтэй холбоотой “секс” сонин хачин
2012 / 09 / 12

Секстэй холбоотой “сонирхолтой” мэдээллүүд №3

“Сээтэгнэл”-ийн тухай баримтууд
Бие болоод сэтгэлийн насан туршийн эрүүл, сэтгэл хангалуун амьдралын амтыг бэлэглэдэг “секс”-ийн эргэн тойрон дахь удаах "сонин" мэдээллийн цуглуулгаа хүргэж байна.

1. Секс судалгаа ба “Durex”

Их Британий “SSL International” компаниас гаргадаг “Durex” бэлгэвчний брэндээс секстэй холбоотой нэгэн шинэ судалгааг хэрэглэгчдийнхээ дунд явуулжээ. Судалгаагаар хүмүүс жилд нийт 103 удаа үүлэн борооны ажил хийдэг гэсэн үр дүн гарсан бөгөөд энэ нь долоо хоногт дунджаар хоёр удаа “хурьцдаг” гэсэн үг юм. 

2. Жирэмслэлт ба Секс

Америкийн эрдэм шинжилгээ, судалгааны “SUNY Albany” төвийн сэтгэл судлаач Гордон Гэллапын үзэж байгаагаар аман секс нь жирэмсний эхэн үеийн хордлогыг дарах шидтэй байгалийн арга гэнэ. Жирэмсний эхний хэдэн сар эмэгтэйчүүд хурц үнэр авч чадахгүй, хоолны дуршил буурах, бөөлжис цутгах гэхчилэнгээр бие сэтгэлзүйн онцлогоос хамаарч тавгүй байх нь бий. Тэгвэл энэ үедээ аман секс хийхийн зэрэгцээ үрийн шингэнийг залгих нь хордлогыг намжаахын сацуу эрүүл мэндэд ч сайн гэнэ.

3. Секс ба Толгойн өвдөлт

Сексийн хүний биед үзүүлэх эрүүл мэндийн ач тусыг дурьдаад дуусашгүй юм. Тархи толгойн эмгэг судлаач, эмч Винсент Мартины үзэж байгаагаар хурьцлын үеэр ялгардаг “серотонин” гормон нь тархины үйл ажиллагааг амрааж, өвчнийг намдааж өгдөг гэнэ. Хүнд хэлбэрийн эмгэгт эл тодорхойлолт хамаарахгүй бөгөөд толгой жаахан л өвдвөл сав л хийвэл “Цитромон” зэрэг тайвшруулах эм, толгойн эм ууснаас хайрттайгаа халуухан сексийг амтлах нь бие болоод сэтгэлд тань гайхалтай үр дүнг мэдрүүлнэ.

4. Секс сонжоо

Хойд Каролинагийн хэсэг эрдэмтэд “шилбэ” бол эмэгтэй хүний дур булаам байдлыг илтгэх биеийн хамгийн сайхан хэсэг бөгөөд эмэгтэй хүн шилбэ, шагайн хэсгээ илж таалах нь эрчүүдийг секст уриалан дуудах үйлдлүүдийн нэг төдийгүй ор хөнжлийн ажилдаа ямар сайн эмэгтэй вэ гэдгийг илэрхийлж байдаг гэнэ. Түүнчлэн эмэгтэйчүүд биеийнхээ бусад хэсгээс шилбээ илэх, маажих их дуртай байдаг ажээ.

5. Эрчүүд ба Сексийн чадавхи

Туркийн эрдэмтэд жилийн турш үргэлжилсэн төслийнхөө үр дүнг хэлэлцжээ. Энэ нь эрчүүдийн биеийн жин сексийн чадавхид хэр нөлөөлдөг болохыг судлах явдал байсан бөгөөд урт хугацааны судалгаа, шинжилгээний хариуд махлаг эрчүүдийн сексийн чадамж туранхай эрчүүдийнхээс хэд дахин илүү болохыг тогтоожээ. Тодруулбал тарган эр дур ханах хүртлээ 7.3 минут хурьцах чадвартай байдаг бол туранхай эрчүүдийнх 103 секунд байдаг гэнэ. “Nature” сэтгүүлийн нэгэн нийтлэлд махлаг эрчүүдэд сексийн “эстрадайл” хэмээх гормоны хэмжээ өндөр байдаг нь дур ханалтыг удаашруулдаг ажээ.  

6. Эрчүүд ба Секс

Судалгаагаар эрчүүд секунд тутам сексийн тухай бодол эргэлдүүлдэг ч сайхан унтаж амрах, амттай хоол идэхийг үүнээс ч илүүтэй хүсэмжилдэг нь тогтоогджээ. Эрчүүд өдөрт дунджаар 18 удаа секс бодолд автдаг бол эмэгтэйчүүд 10 удаа “секс”-ийн тухай боддог байна.

7. Гар ба Эр бэлэг эрхтэн

Яг одоо энэхүү мэдээллийг уншиж байгаа эр хүн таныг баруун гарынхаа “долоовор” болон “ядам” хурууны уртыг харьцуулж үзэхийг санал болгож байна. Өмнөд Солонгосын эрдэмтдийн үзэж байгаагаар энэ хоёр хурууны чинь урт харилцан адилгүй зөрөөтэй буюу “долоовор” хуруу чинь “ядам” хуруунаасаа богино байгаа бол энэ нь таны бэлэг эрхтний хэмжээ санасныг бодоход “урт” гэдгийг илэрхийлж байгаа гэнэ.

Бусад сонирхолтой “Секс” баримтууд:

  • Долоо хоногт гурван удаа “секс” хийдэг хүмүүс байгаагаасаа 4 - 7 насаар залуу харагддаг.
  • Эмэгтэй хүний нулимасны үнэр эр хүний сексийн дур хүслийг бууруулдгийг Израелийн нэгэн их сургуулиас явуулсан судалгаагаар тогтоожээ.
  • Онтариогийн “University of Guelph” их сургуулиас хүн орхоодойн үндэс нь сексийн дур хүслийг нэмэгдүүлж, сэтгэл хангалуун байх сэдлийг төрүүлдэг бөгөөд шоколад нь хүсэл тачаалын дээдийг мэдрэхэд тустай гэнэ.
  • Европчуудын сексийн үргэлжлэх хугацаа 16 минут байдаг бол Америкчуудынх 7 минут байдаг.
  • Харилцаандаа сэтгэл хангалуун үлдэхийн тулд эмэгтэйчүүдийн 84% нь дүр исгэж секс хийдэг гэнэ.
  • 35 нас хүрсэн дөрвөн эмэгтэй тутмын нэг нь секс хийж үзээгүй.
  • “Durex” бэлгэвчний судалгаагаар Австричууд бусад улсаас илүү аман секс хийдэг.
  • Хуруундаа мэдрэмжтэй эмэгтэйчүүд сексийн хамтрагчтайгаа хэдэн ч удаа сексдэж ханахааргүй тачаалтай.
  • Унтлагын өрөөндөө зурагтгүй хосууд жирийн хосуудаас 50% илүү секс хийдэг.
  • Өдөр бүр 5 минут РС булчингаа чангалж, суллах нь дур ханалт мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Энэ нь аль ч хүйсийнхэнд байдаг шээсээ хавчих, таслахдаа чангалж сулладаг булчин юм.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
Facebook
Төстэй мэдээ
Санамсаргүй сонгогдсон
Та бидэнтэй нэгдэхийг хүсвэл "LIKE" дараарай.


Баярлалаа!
LIKE" өгснөөр бидний нийтлэлийг цаг тухайд нь авах боломжтой. Баярлалаа!